Компани танилцуулга PDF Хэвлэх И-мэйл

Манай компани 1994 онд анх vйл ажиллагаагаа эхлэн 1998 онд  “3-БАД”  нэртэйгээр байгуулагдаж Монголын vндэсний хєгжмийн зэмсэг морин хуур, товшуур зэргийг мэргэжлийн тvвшинд урлаж ирсэн. 2002 онд Монгол тvмэн морин хуураа дээдлэн дэлгэрvvлэх тухай Монгол улсын ерєнхийлєгчийн зарлиг гарснаас хойш  vйлдвэрлэх хєгжмийн зэмсгvvдийнхээ нэр тєрлийг нэмэгдvvлж эхэлснээр компаний vйл ажиллагаанд тодорхой ахиц авч ирсэн билээ.  2002 онд ардын урлагийн “Этvгэн” хамтлагийг байгуулан ажиллаж дэлхийн 10 орчим орноор аялан тоглолт хийж, 2003 оноос “Bayar & Brothers” ХХК болж 2010 онд “PEGASUS” vндэсний амьд хєгжмийн студийг байгуулан ардын урлагийн амьд тоглолт, морин хуур урлалын сонирхолтой vзvvлбэрvvдээр vйлчилж эхэлсэн нь манай компаний брэнд vйл ажилллагаа болж чадсан юм. Мэргэжлийн морин хуур урласан 17 жилийн хугацаанд манай хамт олон Морин хуураараа дотоододоо тєдийгvй дэлхийн тvвшинд оролцсон эрдэм шинжилгээний хурал, хэлэлцvvлэг, vзэсгэлэн яармаг, тоглолт фестиваль, уралдаан наадмууд олон бий. Бидний урласан хєгжмийн зэмсгvvдээр Монголын мэргэжлийн урлагийн байгууллага, Их дээд сургууль, Коллеж тєдийгvй Япон, ЄМЄЗО, Буриад зэрэг орнуудын хєгжимчид, сонирхогчид нар тоглож байна.