Танилцуулга PDF Хэвлэх И-мэйл

Эртний хуур:

Морин хуурын толгойн хийц нь бодит морины толгойг дууриалгаж хийдэг нь ердийн буюу нийтлэг vзэгдэл юм. Хийц загварын хєгжлийнх хувьд баяжуулан бид та бvхэнд энэ удаад “ Эртний хуур” гэгдэх брэнд бvтээгдэхvvнээ танилцуулж байна.
Толгойн хэсгийг Хvрэл зэвсгийн vеийн хутганы ишин дээр байдаг морин толгойн дvрслэлээс санаа авч хийсэн. Мєн их бие болон цар, чихний загварыг vvнтэй уялдуулан гаргасан. єнгєний шийдэл нь ямарч єнгєтэй байж болох боловч эртний vеийг санагдуулам завсрын хуучирсан маягийн єнгє нь илvv зохимжтой юм.

 

Морин толгойт хийл:

Мастер Б.Баярсайхан нь 2002 онд Английн Дурхам хотод хийлийн мастер Таркуйн Болтонгын урланд хийл урлалаар ажиллах явцдаа єєрийн анхны хийл болох морин толгойтой хийлийг бvтээсэн бєгєєд vvнийг нь тухайн vед Английн хийл урлаачид таашаан єєрсдийн хэд хэдэн бvтээлд ашигласан юм. Мєн АНУ-ын Невада мужийн Кобой хєгжимчидєд захиалгаар морин толгойтой хийл урлаж єгсєн билээ. Энэ нь тухайн vед МОНЦАМЭ агентлагаар Монгол хvн дэлхийд анх морин толгойтой хийл урласан тухай зарлагдсан юм.